Хувьцаа гэж юу вэ?

Хувьцаа гэж юу вэ?

Хувьцааны үндсэн ойлголт

Хувьцааны тодорхойлолт

Хувьцаа нь компанийн өмчлөлийн нэгж юм — Хэрэв та ямар нэгэн компанийн нэг ширхэг л хувьцааг эзэмшиж байвал та тухайн компнийн хувьцаа эзэмшигч бөгөөд компани амжилттай ажиллаж, ногдол ашиг тараахаар шийдвэл түүнийг авах эрхтэй хөрөнгө оруулагч юм.

🤔 Хувьцааг ойлгох нь

Хувьцаа нь дэлхийн эдийн засгийн чухал хэсэг. Энэ нь компаниудад олон нийтэд хувьцаа (өөрөөр хэлбэл өмчлөлийн хэсэг) худалдах замаар үйл ажиллагаандаа шаардлагатай хөрөнгийг босгох боломж олгодог.

Хувьцааг Монголын Хөрөнгийн Бирж (MSE), Нью-Йоркийн Хөрөнгийн Бирж (NYSE) зэрэг томоохон биржээр дамжуулан авах, зарах боломжтой. Эдгээр биржүүд нь хувьцааны арилжааг ил тод, аюулгүй, зохицуулалттай орчинд явуулах нөхцөлийг бүрдүүлдэг.

Хязгаарлагдмал тохиолдолд хувьцааг хувийн хэлцлээр арилжиж болох ч энэ нь илүү эрсдэлтэй, ил тод бус байж болзошгүй. Тиймээс хувьцааны арилжаанд оролцохдоо биржийн зохицуулалттай зах зээлийг сонгох нь илүү аюулгүй, найдвартай юм.


Жишээ нь

Та хүнсний дэлгүүртэй болохыг хүсч байна гэж бодъё, гэхдээ эхлэх мөнгө тань ердөө 1,000,000 төгрөг. Шаардлагатай хэрэгсэл, түүхий эд (жишээ нь бараа, материал, тоног төхөөрөмж) худалдан авахын тулд та найз нөхөд, гэр бүлээсээ хөрөнгө босгож магадгүй. Дөрвөн найз тань тус бүр 1,000,000 төгрөг өглөө гэж төсөөлье — ингэснээр та нийт 5,000,000 төгрөгтэй болж бизнесээ эхлүүлэх боломж бүрдлээ. Харин тэдний хийсэн хөрөнгө оруулалтынх нь оронд та тэдэнд ашгийн 20%-ийг олгохоор тохирно, мөн бизнест гарч болох аливаа алдагдалд тэд ч бас хамтран оролцоно. Хувьцааны зарчим нь үүнтэй ижил ч илүү том цар хүрээтэйгээр явагддаг.

Хувьцааны төрлүүд

Энгийн хувьцаа (Common Stock)

  • • Санал өгөх эрхтэй
  • • Дивиденд хүртэх эрхтэй
  • • Компанийн өсөлтөөс илүү ашиг хүртэх боломжтой
  • • Илүү их эрсдэлтэй

Давуу эрхтэй хувьцаа (Preferred Stock)

  • • Тогтмол дивиденд хүртэх эрхтэй
  • • Дивидендийн давуу эрх
  • • Санал өгөх эрх хязгаарлагдмал
  • • Илүү аюулгүй

Хувьцааны давуу тал, эрсдэл

Давуу талууд

  • Урт хугацаанд өндөр өгөөж
  • Дивиденд орлого
  • Хялбар худалдах, худалдан авах
  • Инфляцаас хамгаалах

Эрсдэлүүд

  • Үнийн хэлбэлзэл
  • Компанийн дампуурал
  • Зах зээлийн эрсдэл
  • Үндсэн мөнгө алдах боломж

Хэрхэн ашиг хийх вэ?

Хувьцааны хөрөнгө оруулалтаас та 2 төрлөөр ашиг хүртэх боломжтой.

Тухайн хувьцаат компани цэвэр ашгаас ноогдол ашиг тараах юм.

Энэхүү үйл ажиллагаа нь ямар ч давтамжтай байх боломжтой бөгөөд манай улсын хувьд дийлэнх томоохон компаниуд нэг жилд 1-2 удаа ноогдол ашиг тарааж байна. Олон улсад сар бүр тараадаг ч компаниуд бии

Хувьцааны ханшийн зөрүүнээс ашиг олох.

Өөрөөр хэлбэл та тухайн компаний хувьцааны ханш өснө гэсэн хүлээлттэй байгаа хөрөнгө оруулалт хийх юм. Маш энгийн та ₮1,000 хувьцааг ₮1,500 хүрэх үед нь зарж ашиг олох юм.

Хувьцаанд хөрөнгө оруулахын өмнө

Судалгаа хий

Компанийн санхүүгийн байдал, ашиг орлого, өрсөлдөхүүн, салбарын чиг хандлагыг судална уу.

Хуваарилалт хий

Бүх мөнгөө нэг компанийн хувьцаанд оруулахгүй, олон төрлийн хувьцаанд хуваарилна уу.

Apex Logo

Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

Иргэн

Байгууллага

Нийтлэл судалгаа

Бидний тухай

© 2018 Apex Capital. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Apex capital