
Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

Хөрөнгө оруулалтын багцаа оновчтой бүрдүүлж, өгөөж эрсдэлийн харьцааг тэнцвэржүүлэхэд бондын хөрөнгө оруулалт чухал үүрэг гүйцэтгэдэг. Бонд нь зах зээл дээр гарахын тулд зохицуулагч байгууллагуудын олон шалгуурыг хангасан байдаг. Хувьцаанаас ялгаатай нь гэрээний эхэнд тохирсон тогтмол өгөөжийг амладаг тул таны хөрөнгө оруулалтын багцын эрсдэлийг бууруулах нөлөө үзүүлдэг. Мэдээж аливаа хөрөнгө оруулалт тодорхой хэмжээний эрсдэл дагуулдаг тул хөрөнгө оруулагч та эрсдэлээ бууруулахын тулд хөрөнгө оруулж буй
бүтээгдэхүүний эрсдэлийг өөрийн төвшинд үнэлэх хэрэгтэй болно. Таны сонголтыг оновчтой байлгахад туслахын тулд бид бондын бүтээгдэхүүний талаар таны заавал мэдэх шаардлагатай мэдээллийг энд хүргэж байна.
1. Бондын шинж чанар
Компаниуд банкнаас зээл авахын оронд өөрсдийн өрийн хэрэгсэл буюу бонд гаргаж хөрөнгө оруулагчдаас мөнгө босгодог. Үүний хариуд компани бондын нэрлэсэн үнээр илэрхийлэгдсэн жилийн хүүг хөрөнгө оруулагчдад төлдөг. Хүүгийн төлбөрийг урьдчилан тогтоосон тодорхой интервалын хугацаанд төлж, үндсэн төлбөрийг хугацааны эцэст төлдөг.
Бондын хөрөнгө оруулалт хийхийн тулд дараах 8 хүчин зүйлийг анхаарах хэрэгтэй.
2. Бондын эрсдэл
Бонд нь хамгийн аюулгүй хөрөнгө оруулалтын хэрэгслийн нэг боловч мэдээж хөрөнгө оруулалт л болохоор тодорхой эрсдэлийг хүлээдэг. Бондын хөрөнгө оруулалт хийх үед учирч болох дараах эрсдэлүүдийг авч үзье.
Олон улсын зах зээлд нээлттэй бондын эрэлт ихсэх үед бондын үнэлгээ өсөж хүүгийн төвшин буурдаг. Энэ эрсдэл дотоодын зах зээл дээр эрэлт бага байдагтай холбоотойгоор гарах нь бага.
Хүү болон үндсэн төлбөр цаг хугацааны дагуу төлөгдөхгүй байх эрсдэл бөгөөд та компанийн бондыг худалдаж авахаас өмнө тухайн компанийн өр төлбөрөө төлөх чадварыг нь тодорхойлох хэрэгтэй. Хэрвээ бонд төлөгдөхгүй нөхцөл байдалд хүрвэл бонд эзэмшигч нь хувьцаа эзэмшигчдээс давуу эрхтэй бөгөөд өр төлбөрөө нэн түрүүнд гаргуулж авах эрхтэй.
Зах зээл дээр хүүний төвшин буурахад компани гаргасан бондоо эргүүлэн дуудаж шинээр бонд гаргадаг. Энэ нь хөрөнгө оруулагч талд ашиггүй байх боломжтой.
3. Бондын үнэлгээ
Олон улсад бондын үндсэн төлбөр, хүү төлөх чадварыг харуулсан зээлийн чанарын
үнэлгээтэй байдаг. Бондын үнэлгээг хийдэг хамгийн түгээмэл агентлагууд бол Standart&Poors, Moody’s service center болон Fitch agency нар юм. Үнэлгээ нь AAA ангилалаас Aaa ангилалд хамаарах бондууд өндөр зэрэглэлийнх бол D төвшний бонд нь хамгийн эрсдэлтэй бондод хамаардаг.
4. Бондын өгөөж
Бондын өгөөж нь тухайн бондоос авч болох бүх өгөөж нийлбэр юм. Таны авсан бондын хугацаанаас хамаарч бондын өгөөж тооцогдоно. Одоогоор нээлттэй буюу биржийн зах зээлд борлуулагдаж буй бондын өгөөж жилийн 10–13% байдаг бол хаалттай буюу биржийн бус зах зээл дээр борлуулагдаж буй бондын өгөөж 13–18% байна. Мөн бонд нь хугацаанаас хамаарсан хүүгийн алдагдал тооцдоггүйгээрээ давуу талтай.
Жишээ нь та хугацаатай хадгаламжид мөнгө байршуулаад гэнэтийн шаардлагаар хугацаанаасаа өмнө мөнгөө татах бол танд хүүгийн алдагдал тооцогдож жилдээ хүрээгүй учир хадгалуулсан хугацааны хүүгээ авч чадахгүй. Харин бондоо хугацаанаасаа өмнө борлуулж буй тохиолдолд та зарах хүртэлх хугацааны хүүгээ аваад борлуулах боломж үүсэх юм. Ингэснээр та 1 сар бонд эзэмшсэн ч тус хугацааны хүүгээ авах боломжтой.
5. Бондын бүтээгдэхүүний жишээ:
Энэхүү нийтлэлийг илүү ойлгомжтой болгох үүднээс Апекс Капитал дээр саяхан борлуулагдсан АЛЬФА БОНД гэсэн бүтээгдэхүүнийг жишээ аван танилцуулъя.
Бондын мэдээлэл:
Компанийн шинээр гаргаж буй бонд нь хадгаламжийн хүүгээс даруй 2 дахин өндөр (жилийн 16 хувийн хүүтэй), барьцаа батлан даалт нь нийт бондын дүнгээс хагас тэрбум төгрөгөөр илүү байгаа нь давуу тал болно.
Хэрэв та тус бондын захиалга өгөхийг хүсвэл андеррайтер “Апекс Капитал” ҮЦК -руу хандах боломжтой.
Apex Capital | Apply Persistence.
Утас: 7510–7500
Веб: www.apex.mn
Танд амжилт хүсье.