
Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

How can we help?
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Бонд арилжаа
Хувьцааны арилжаа
Санхүүжилт
Түгээмэл асуултууд

2022 онд үйл ажиллагааны орлого 22.65%-иар буурч ₮4.24 тэрбумын борлуулалт хийсэн байна. Орлого буурсан нь цэвэр ашиг буурах нэг шалтгаан болсон бөгөөд 2022 онд цэвэр ашгийн хэмжээ 79.71%-иар буурч ₮646 саяын ашигтай ажиллажээ.
2022 онд нийт ₮580.50 тэрбумын үнэт цаасны арилжаа хийгдсэн байна. ₮343.35 тэрбумын хувьцааны арилжаа хийгдэж 59%-ийг бүрдүүлсэн бол дараагаар компанийн бонд 23%-ийг бүрдүүлж нийт ₮134.06 тэрбумын арилжаа хийгдсэн байна.
### НҮҮРСИЙГ БИРЖЭЭР АРИЛЖААЛДАГ БОЛОВ
Монгол Улсын Засгийн Газрын 2022 оны 12-р сарын 14-ний өдрийн 362 дугаар тогтоолоор Монголын хөрөнгийн биржээр дамжуулан экспортын нүүрсийг нээлттэй цахим арилжаагаар арилжих боллоо. Ингэснээр дараах дэвшил гарав. Үүнд:
Бирж одоогийн байдлаар тус нүүрсний арилжааны үнийн дүнгээс 0.1%-ийн шимтгэл авч байна.
2023/04/26-ны байдлаар биржээр дамжин ₮939.79 тэрбумын арилжаа хийгдсэн нь 2022 оны бүтэн жилийн арилжааг гүйцээд зогсохгүй 62%-иар давсан үзүүлэлттэй байгаа юм. Арилжааг задлан харвал 68.79 хувийг буюу ₮646.5 тэрбумын арилжааг нүүрсний арилжаа дангаараа бүрдүүлж байгаа юм.
### ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК ХАМГИЙН ИХ НҮҮРСИЙГ ЭКСПОРТЛОВ
Нүүр экспортлогчидХэмжээ /тонн/Эрдэнэс Тавантолгой ХК704,000Тавантолгой ХК236,800.Энержи Ресурс ХХК230400Хангал Эксплорэйшн ХХК12800
Мөн өнгөрсөн оны 12-р сарын 23-нд уул уурхайн биржийн тухай хууль батлагдаж 2023 оны 6-р сарын 30-наас эхлэн дагаж мөрдөгдөхөөр болсон. Иймд нүүрснээс бусад үнэт металлууд, таваарууд биржээр арилжаалагдах суурь нөхцөл бүрдэж байгаа юм. Бусад металлууд арилжаалагдаж эхэлснээр биржийн цар хүрээ, орлого нэмэгдэнэ хэмээн ТУЗ болон гүйцэтгэх удирдлагын зүгээс мэдэгдлээ.
Одоогийн байдлаар нүүрсийг зөвхөн спотоор арилжаалж байгаа бөгөөд тус хууль хэрэгжиж эхэлснээр форвард, фьючерс, опцион гэрээнүүдийн арилжаалагдаж эхлэх юм.
2022 онд багтан IPO хийж нийт ₮11.9 тэрбумыг татан төвлөрүүлсэн бөгөөд үүнээс одоогийн байдлаар ердөө ₮20 саяын зарцуулалт хийжээ. Харин 2023 онд тус дүнгээс ₮6 тэрбумыг зарцуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд зарцуулалтын задаргааг доорх хүснэгтэд харуулав.
№Зарцуулалтын ангилал2023 ондНийт1Мэдээлэл технологийн шинэчлэл сайжруулалт4,293,7129,627,3012Хөрөнгийн зах зээлийн сургалт, үйлчилгээ, мэдээллийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх төв бий болгох1,739,3762,329,000НИЙТ6,033,08811,956,301
Мэдээлэл технологийн шинэчлэлд программ хангамжийн шинэчлэл, арилжааны системийн түүхий эд болон деривативын арилжааны модуль, IPO системийн шинэчлэл, МХБ-ын дотоод үйл ажиллагааны автоматжуулалт, дагалдах өгөгдлийн сангийн лицензүүд багтсан ажээ.
2023 онд ₮9.43 тэрбумын орлого олж үүнээс үйл ажиллагааны зардалд ₮6.58 тэрбумын зарцуулан ₮2.67 тэрбумын ашигтай ажиллахаар төлөвлөжээ. 2022 онтой харьцуулахад орлого 121%, зардал 81%, цэвэр ашиг 312%-ийн өсөлт үзүүлнэ хэмээн төлөвлөсөн байна.
2023 онд төлөвлөсөн ₮5.7 тэрбумын хөрөнгө оруулалтыг задлан тодруулахад
Нүүрсний арилжаа идэвхжиж цаашлаад бусад уул уурхайн бүтээгдэхүүн биржээр арилжаалагдаж эхлэх, хүлээгдэж буй банкны IPO байгаа нь тул тус төлөвлөгөөг хангалттай биелүүлж чадна хэмээн биржийн удирдлага болон ТУЗ-ын зүгээс нэмж дурдсанаар хурал амжилттай өндөрлөв.