$3.2 саяын мөрийнд хэн тэргүүлж байна вэ?
Aug 18, 20254 months ago
60
5 мин

Өнгөрсөн долоо хоногт макро эдийн засаг болон хөрөнгийн зах зээлд болж өнгөрсөн сонирхолтой үйл явдлуудын талаар доорх 3 сэдвийн хүрээнд нийтлэлээ бэлдлээ.

  1. CPI VS PPI

  2. Азийн эдийн засгийн өсөлт хурдсаж байна

  3. ХНС-ийн дараагийн тэргүүн хэн болох эсэх дээр $3.2 саяын мөрий тавьжээ


    1. CPI VS PPI


Өнгөрсөн 7 хоногт зарлагдсан CPI болон PPI-ийн талаар авч үзье:

The Consumer Price Index(CPI) нь хэрэглэгчдийн түвшинд авсан судалгаагаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өсөлтийн түвшинийг хэмждэг индекс юм. Харин The Producer Price Index(PPI) нь үйлдвэрлэгдийн түвшинд авдаг судалгаа бөгөөд үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хэмждэг индекс билээ.

Тэгвэл өнгөрсөн 7 хоногийн мягмар гарагт 7-р сарын CPI гарсан нь хүлээлтээс бага байв. Энэ нь эдийн засгийн өсөлт удаашраагүй гэсэн өөдрөг хүлээлтийг бий болгон, хөрөнгийн зах зээл 2 өдөр дараалан өсөлттэй байж, 9 сард бодлогын хүүг буулгах таамаглал 90% хүртэл өсөөд байсан юм. Гэтэл өнгөрсөн пүрэв гарагт PPI гарсан нь эдийн засагчид болон шинжээчдийн хүлээлтээс өндөр байсан бөгөөд инфляц үйлдвэрлэгчдийн түвшинд өссөн байгааг илэрхийлэв. Үйлдвэрлэгчдийн түвшинд инфляц өснө гэдэг нь ирээдүйд бараа бүтээгдэхүүний үнэ хэрэглэгчдийн түвшинд нэмэгдэх дохио юм. Тиймээс үүнийг зах зээл хүчтэй хүлээн авч өнгөрсөн пүрэв болон баасан гарагуудад хөрөнгийн зах зээл уналт үзүүллээ.

Доорх графикаас харахад үйлдвэрлэгчдийн түвшинд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдийн үнийн өсөлтийг сараар, улирлаар, жилээр авч үзэхэд бүгд өсөлттэй байгааг илэрхийлж байна. Харин бараа бүтээгдэхүүнүүдийг төрлөөр авч үзвэл, эрчим хүчний хувьд жилийн өмнөхтэй харьцуулахад 2.93 нэгжээр буусан үзүүлэлттэй байна.

АНУ-ын нэмэгдсэн тариф нь эцэстээ инфляцыг өдөөж хэрэглэгдэд үнийн дарамт учруулна хэмээн зарим шинжээчид үзэж байгаа. Тэгвэл үүнийг нөгөө талаас харвал: - Тариф нь импортын бараанд ногдуулдаг татвар бөгөөд энэ нь нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч гурван талд (экспортлогч, импортлогч, эцсийн хэрэглэгч) харилцан адилгүй нөлөөлдөг. Ихэнх тохиолдолд энэхүү зардлыг импортлогчид өөрсдөө шингээдэг тул хэрэглэгчдэд очих үнэд бага нөлөөлдөг.

Харин өргөн хүрээний инфляц(broad-based inflation) нь мөнгө болон зах зээл дээрх бараа, үйлчилгээ хоёрын харьцаагаар илэрхийлэгдэнэ. Тиймээс тариф нэмэгдлээ гээд шууд урт хугацааны инфляц нэмэгдэнэ гэж үзэх нь зөв биш. Инфляц хэрхэн өөрчлөгдөх нь төв банк ямар бодлого баримталж байгаагаас мөн хамаардаг. Иймээс Трампын засаг захиргааны тариф, инфляцын талаарх хандлага зарим талаар үндэслэлтэй байж болно.

CPI болон PPI зөрүүтэй гарсны дараа хөрөнгийн зах зээл хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгааг доорх график 3-т харуулжээ. Үүнээс харахад Russell 2000 Index буюу жижиг болон дунд хэмжээний компаниудын багц индексэд эергээр нөлөөлсөн байна. Мөн харилцаа холбоо болон технологийн салбарын хувьцаанууд, тэр дундаа “ Гайхамшигт 7”-тийм ч хүчтэй нөлөө үзүүлсэнгүй.

2. Азийн зах зээлийн өсөлт

Азийн зах зээлд барилга байгууламж, үл хөдлөх хөрөнгө, банк болон эдийн засгийг дагаад өсдөг салбарууд сүүлийн үед хурдацтай өсөж байна. Үүнд нөлөөлж буй голлох хүчин зүйлс нь: (1) Япон болон АНУ-ын тарифын хэлэлцээр нь ирээдүйд олон нийтийн мөнгөний зарцуулалт нэмэгдэх хүлээлтийг бий болгосон (2) Японы ерөнхий сайд Ишиба нь батлан хамгаалахын сайд, намын дэд дарга гэх мэт томоохон албан тушаалууд дээр ажиллаж байсан. Тэрээр намын гишүүдийн дундах нэр хүнд өндөр ч, парламентын нийт гишүүдийн дэмжлэг сул байдаг. Үүнийг хэвлэлүүд болон шинжээчид “Ишибагийн сул сонгууль” (Ishiba’s weak election) гэж нэрлэдэг. Ишиба сонгуульд сул дүн гаргаснаар өөрийн төсвийн зарцуулалтыг танах, бага байлгах гэсэн хатуу байр сууринаасаа ухарч, олон нийт болон сонгогчдын өргөн хүрээний шаардлагад нийцүүлэн төсвийн зарцуулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэх бодлогыг дэмжихээс өөр аргагүй болж болж байна. Ийнхүү АНУ-ын бодлогын хүүгээ бууруулах болон Японы иргэдийн мөнгөний зарцуулалт нэмэгдэх, төсвийн зардлын өсөлт, дэд бүтцийн хөрөнгө оруулалт дээд цэгтээ хүрсэн (График 4) зэрэг нь дахин олон улсын хүрээнд инфляцыг өдөөх, эдийн засгийн үйл ажиллагааг нэмэгдүүлэхэд томоохон нөлөөллийг үзүүлж байна.

Эдийн засгийн өсөлтийн боломж Хятадад ч мөн харагдаж байна. Өмнөх 7 хоногийн нийтлэлд бичиж байснаар Хятадын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийхэд таатай нөхцөл одоогоор бүрдээд байгаа бөгөөд ам.долларын уналт болон Хятадын бондын хүү бага байгаа нь үүнд томоохон дэмжлэг болж байгаа юм.

Доорх графикт үзүүлснээр 2026 онд бонд гаргалтын хэмжээ ихсэх төлөвтэй байгаа нь таваарын зах зээлд эерэг нөлөөллийг үзүүлнэ. Учир нь санхүүжилтийн зардал багассанаар компаниудад үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх боломж бий болж байгаа юм.

3. Холбооны нөөцийн сангийн дараагийн тэргүүн хэн болох вэ?
Холбооны нөөцийн сан(ХНС)-ийн тэргүүний бүрэн эрхт хугацаа удахгүй дуусах гэж байгаа(2026 оны 6 сард) болон ерөнхийлөгчийн шахалт зэргээс шалтгаалан дараагийн тэргүүн болох магадлалтай хүмүүс дээр олон нийт мөрий тавьцгааж байгаа бөгөөд нийт цугласан мөнгөний хэмжээ $3.2 саяд хүрчээ. Нийт мөрий тавьсан хүмүүсийн 32% нь 2026 он гартал ХНС-ийн тэргүүн солигдохгүй, Жероме Паулл суудалдаа үлдэнэ гэсэн байр суурьтай байна.

Дүгнэлт

  • CPI болон PPI нь зөрүүтэй гарсан энэхүү нөхцөл байдалд зах зээлийн үнэлгээ нь жижиг компаниуд болон “Гайхамшигт 7”-д хөрөнгө оруулалт хийх нь тогтвортой, эрсдэл бага байх төлөвтэй байна.
  • Азийн зах зээлийн хүрээнд өмнө бид Хятадын зах зээлийн талаар мэдээлэл хүргэж байсан бол энэ удаад Японы зах зээлийн нөхцөл байдлын талаар хүргэлээ.
  • Холбооны нөөцийн сангийн тэргүүний бүрэн эрхт хугацаа дуусах гэж байгаа. Мөн ерөнхийлөгчийн дарамт шахалт их байгаатай холбоотой хүмүүс мөрий тавьж эхлээд байгаа юм. Тэгвэл энэхүү мөрийнд нийт $3.2 сая цуглараад байна. Гэхдээ бидний гол анхаарах зүйл нь 8 сарын 22-нд Jackson Hole уулзалтаар Жероме Паулль эдийн засгийн талаар юу гэж хэлэх вэ? гэдэг юм.
Footer image
Apex Logo

Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

Иргэн

Байгууллага

Нийтлэл судалгаа

Бидний тухай

© 2018 Apex Capital. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.