
Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

Өмнө нь бидний зүгээс биткойны болон хөрөнгө оруулалт хийх боломжуудын талаар судалгаа хүргэж байсан бол энэ удаад зах зээлийн үнэлгээгээр биткойны дараа бичигдэх Ethereum-ийн талаар хүргэж байна. Төвлөрсөн бус, blockchain дээр суурилсан програм хангамжийн платформ анх Ethereum-ийг 2013 онд программист Vitalik Buterin бичсэн бөгөөд 2015 онд олон нийтэд анх танилцуулагдсан юм. Ethereum нь бусад койныг бодвол зөвхөн арилжааны бус тус платформыг ашиглан smart contract буюу ухаалаг гэрээ үүсгэх боломжтой. Энэ нь энгийнээр хөгжүүлэгчдэд төвлөрсөн бус хэрэглээний програмуудыг бүтээх, ажиллуулах боломжийг олгодог. Үүнээс гадна өөр олон давуу талууд байгаа юм.
1) Decentralized Finance буюу төвлөрсөн бус санхүү
Интернетийн эрин үед зориулж бүтээсэн нээлттэй дэлхийн санхүүгийн систем юм. Товчхондоо интернетэд холбогдсон хүн бүхэнд санхүүгийн үйлчилгээг брокер, бирж, банк гэх мэт ердийн санхүүгийн зуучлагч шаардалгүйгээр нээж өгдөг. Жишээлбэл гүйлгээ хийхэд банк, даатгал хийлгэхэд даатгалын компани гэх мэт зуучлагч шаардлагатай байдаг бол уг систем нь тэдний шаардлагагүй юм. Мөн өөр нэгэн зорилго нь эдгээр төрлийн үйлчилгээний өгөгдлийн хяналтыг эзэмшигчдээ буцааж өгөх явдал юм.

1) ERC гэдэг нь Ethereum Request for Comment
Токен үүсгэх техникийн стандарт юм. Энэхүү сүлжээн дэх бүх ухаалаг гэрээнд хэрэглэгддэг бөгөөд Ethereum сүлжээ ашиглан токен гаргагчдын дагаж мөрдөх дүрмийн жагсаалтыг уг стандартаар тодорхойлж өгдөг. Энэхүү стандарт нь заавал байх ёстой 6 дүрэм болон нэмэлтээр хэрэгжүүлэх 3 дүрмийг багтаасан байдаг. Ethereum сүлжээ нь олон нийтэд танигдсан олон токен, криптовалютын суурь сүлжээ болон ажилладаг. 2020 оны 12-р сарын байдлаар дэлхий нийтээр 350,000 гаруй токен уг стандарт дээр суурилан хийгдсэн байна.
Тус технологийг ашиглан Tesla Inc өөрийн Tokenized Stock Token гаргасан нь дэлхийн томоохон компаниудаас эхний алхам ба тус бүтээгдэхүүнийг зах зээлд таниулах, бусад компаниудыг татах, ингэснээр smart contract үүсгэдэг компаниудын эрэлтийг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна.
Та бүхний мэдэхээр АрдКойн нь Ethereum ухаалаг гэрээ бөгөөд ERC20 гэх протокол дээр бичигдсэн. АрдКойн гэх smart contract-ыг та эндээс харж болно.
Ethereum-ийн платформ нь цаг хугацаа өнгөрөх тусам улам сайжирч байгаа бөгөөд одоогийн байдлаар компьютерууд хоорондоо өрсөлдөж, сүлжээг баталгаажуулах нарийн төвөгтэй тааврыг шийдэж, ethereum олборлож байсан буюу “proof of work” системээс “proof of stake” систем уруу шилжиж байгаа юм. Өмнө нь хэрэглэгчид D-App уруу мөнгө илгээх эсвэл түрийвч хооронд ERC20 зоос шилжүүлэх бүрдээ төлбөр төлдөг уг төлбөрийг олборлогчид өөрсдийн тусгай тоног төхөөрөмжийг ашиглан blockchain дээр шинэ гүйлгээг нэмж гүйлгээг баталгаажуулж уг төлбөрийг авдаг байсан. Харин шинэчлэлээр хүмүүс эзэмшиж буй зоосныхоо хүрээнд гүйлгээг баталгаажуулж, олборлолт хийдэг систем юм. Тус систем нь өмнөх системээ бодвол илүү хялбар дэвшилтэт систем болоод байгаа юм. Хүн бүр гүйлгээ баталгаажуулахыг хүсэх бөгөөд баталгаажуулсныхаа төлөө тэд Ether шагналд нь авах юм. Гэвч 32 ether авахын тулд дор хаяж $120,000 үнэлгээ бүхий ether эзэмшиж байх ёстой юм. Гол давуу тал нь сүлжээнд халдах хакердах гэж буй оролдож буй хүн бүх ethereum-ийн нийт дүнгээс илүү их ethereum-тэй байх ёстой . Энэ нь сүлжээний аюулгүй байдлыг улам бататгаж халдах боломжоос сэргийлж байгаа юм.
1) NFT буюу non-fungible token
Ethereum-ийн хамгийн сүүлийн бөгөөд магадгүй зэрлэг хөгжүүлэлт нь non-fungible tokens буюу NFT юм. Тэд ойролцоогоор 2017 оноос хойш хөгжүүлж ирсэн бөгөөд Ethereum blockchain-тэй холбогдсон дүрс эсвэл урлагийн бүтээлийг дижитал өмч хэлбэрээр харуулдаг. Энэ нь эргээд тэднийг цуглуулагчдын хувьд үнэ цэнэтэй болгож чадна, жишээ нь бид MP3 форматтай дууг маш олон сая ширхэг хуулбарлаж энд тэндгүй интернетэд тарааж чадах бол NFT тэдгээрийг хуулбарлах боломжгүй юм.
Анхны дижитал дуудлага худалдаагаар Beeple нэрээр танигдсан дижитал артистын “Everydays: The First 5000 Days” нэртэй NFT $69 саяар зарагдаж рекорд тогтоосон байна. Тус бүтээл нь 2007 оны 5 сараас хойш өдөр бүр алгасалгүй нэг уран бүтээл туурвисан бөгөөд тэдгээрийн нийлбэр юм.
Зөвхөн уран бүтээлээс гадна маш олон зүйлүүдийг токенжуулах боломжтой юм. Жишээлбэл Twitter-ийн үүсгэн байгуулагч Jack Dorsey өөрийн хамгийн анхны жиргээгээ токенжуулаад амжсан бөгөөд $2.9 саяар үнэлэгдэн зарагджээ.
Ханшийн таамаглал
Ethereum нь ирээдүйд хэд хүрэх нь маш олон хөрөнгө оруулагчдийн сонирхлыг татаж байгаа бөгөөд дараах газруудаас ханшийн таамаглалыг гаргасан байна.
Цаашдын хөгжүүлэлт болон боломжууд:
Эрсдэл болон сөрөг талууд:
Энэхүү нийтлэлд агуулагдсан мэдээлэл нь зѳвхѳн мэдээллийн шинж чанартай бa ав, зар гэсэн зѳвлѳгѳѳг ѳгѳѳгүй болно. Криптовалют нь ханшийн савалгаа өндөр мѳнгѳ алдах эрсдэл харьцангуй өндөр байдаг тул арилжааны үр дүнд гарч болох эрсдэлийг тооцон хѳрѳнгѳ оруулалтын шийдвэрийг гаргана уу.
Хѳрѳнгѳ оруулалтын багц үүсгэснээр эрсдэлийг тараан байршуулах боломжтой ч ашгийн баталгаа болохгүй ба уналттай зах зээлд алдагдлаас хамгаалах баталгаа болохгүй.
“Апекс капитал ҮЦК” ХХК нь санхүүгийн зохицуулах хорооны тусгай зѳвшѳѳрлийн дагуу брокер, андеррайтер, зѳвлѳх, гадаад арилжааны үйлчилгээг үзүүлж байна.
Apex Capital | Apply Persistence.
Утас: 7510–7500
Веб: www.apex.mn
Танд амжилт хүсье.