
Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

How can we help?
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Бонд арилжаа
Хувьцааны арилжаа
Санхүүжилт
Түгээмэл асуултууд

Богд Банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар юу болж өнгөрөв?
Хэлэлцсэн асуудал: 2022 оны онцлох үйл явдлууд, Санхүүгийн үзүүлэлт болон Богд Банк ХК-ийн санхүү болон үйл ажиллагааны 2022 оны жилийн тайлан дахь онцлох үйл явдал юу байв?
Өөрийн санхүүгийн програмаар дамжуулан банкны бүтээгдэхүүн үйлчилгээг авах боломжийг олгох ”Corprate gateway” үйлчилгээг нэвтрүүлсэн, дэлхийн хаана ч төлбөр тооцоо хийх боломжийг харилцагчдад олгосон Prime, Prime reserve кредит картын үйлчилгээг нэвтрүүлсэн, B – point оноогоо цуглуулан хадгаламжаа нэмэх боломжтой болсон, хугацаатай хадгаламжаа хоногоор сонгох, экпресс автомашины зээл, бичил бизнес эрхлэгчийг дэмжих зээл, “Итгэл” хүүхдийн хадгаламж зэрэг маш олон бүтээгдэхүүнийг шинээр нэвтрүүлэн ажиллажээ.
Богд банкны мэдээллийн санг сүүлийн үеийн хүчин чадалтай сервер лүү шилжүүлэн өгөгдлийн сангийн сайжруулалт хийснээр баазын ачааллыг 200% бууруулсан. Мөн ПОС төхөөрөмжөөс E-barimt хэвлэх боломжийг нэвтрүүлж, 2 шинэ салбараа нээн үйл ажиллагааг эхлүүлсэн байна.
2022 оны 10 сард ENABLING QAPITAL хөрөнгө оруулалтын сангаас 4 сая ам.долларыг дунд хугацаатайгаар, 2022 оны 12 сард DFC хөрөнгө оруулалтын сангаас 15 сая ам. долларыг урт хугацаатайгаар санхүүжилт амжилттай татсан. Мөн Нийслэлийн ЖДҮ-г дэмжих төв, БСШУЯам, ЦХХХЯам зэрэг газруудтай хамтран ажилласан.
Салбарын дундаж активын өсөлт 8.12% байгаа бол Богд банкных 36% өссөн байна. Харин салбарын өөрийн хөрөнгийн өгөөжийн өсөлт 20% байгаа бол Богд банкных 23% өсөлттэй ажиллажээ.
Салбарын дундаж цэюэр ашгийн өсөлт 26% байгаа бол Богд Банкных 54% , харин салбарын дундаж активын өгөөжийн өсөлт 17% байгаа бол Богд Банкных 2% бага үзүүлэлттэй буюу 15% байна.
Бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлэх
Онлайн дижитал суваг
Ийнхүү танилцуулга дууссаны дараагаар хуралд цахимаар оролцож буй хувьцаа эзэмшигчдээс ирсэн хэлэлцэж буй асуудлуудтай холбогдсон асуулт, хариултаар өндөрлөлөө.