
Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

How can we help?
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Бонд арилжаа
Хувьцааны арилжаа
Санхүүжилт
Түгээмэл асуултууд

Анх 1989 онд уран барималч Артуро ди Модика АНУ-ын Нью-Йорк хотын төвийн Манхэттэний санхүүгийн дүүрэгт байрлах Боулинг Грин Парк дахь Бродвэйдэд хүрэл бухын хөшөөг байрлуулжээ. Энэхүү хөшөө нь хөрөнгийн зах зээл хүчээ авч, эвэр нь тэнгэрт тулж, өргөжиж, туурай нь газраас салж байгаа нь ирээдүйд өсөж хөгжихийг бэлгэдсэн.
###Бух зах зээл гэж юу вэ?
Бухын зах зээлийг тодорхойлдог албан ёсны онол байдаггүй. Гэсэн хэдий ч бухын зах зээлийн хамгийн нийтлэг тодорхойлолт бол хувьцааны үнэ сүүлийн үеийн доод цэгээс 20% ба түүнээс дээш өсөх нөхцөл байдал.
Бухын зах зээлийн үед компаниуд олон нийтэд нээлттэй хувьцаагаа гаргаж, хөрөнгийн эх үүсвэрийг анхдагч зах зээлд гаргах замаар хөрөнгө босгож буй компаниудын тоо нэмэгдэж, хөрөнгө оруулагчдад шинэ, ирээдүйтэй компаниудын өсөлтөд оролцох боломжийг олгодог.
Анх 18-р зууны үед Англид Амьтны арьсны худалдаачид баавгайн арьсыг анчдад худалдаж авах захиалгыг өгдөг байсан сүүлдээ баавгайн арьсны ажилчин гэсэн зүйр үг болж цаг хугацааны явцад баавгай болон өөрчлөгдсөн. Тодруулбал, “Баавгайн арьсан ажилчин” гэсэн хэллэгийг өөрийн эзэмшдэггүй баавгайн арьсыг зарж борлуулдаг хүнийг тодорхойлоход ашигласан бөгөөд үндсэндээ тэдний үнэ буурна гэж таамаглаж байгааг илэрхийлсэн.
Баавгай өвлийн улиралд ичдэгтэй холбон тайлбарладаг. Үүний нэгэн адил баавгайн зах зээл нь эдийн засгийн идэвхжил удааширч, хувьцааны үнэ буурч байгаа үеийг илэрхийлдэг.
Ханш сүүлийн 60 хоног ба түүнээс дээш хугацаанд 20% ба түүнээс дээш огцом хувиар унасан бол баавгай зах зээл гэж нэрлэдэг. Баавгай зах зээлийн үед хөрөнгө оруулагчид хөрөнгийн зах зээлд итгэх итгэл нь багасаж хөрөнгө оруулалтын хэмжээгээ багасгадаг.
Туршлагатай арилжаачид өдрийн арилжаа хийхдээ баавгай зах зээлийн мэдээнүүдэд анхаарал төвлөрүүлж зохицуулалт хийдэг. Ихэвчлэн богино арилжаа буюу short position арилжаа нээж хаадаг.
Бух болон баавгайн зах зээлийн эхлэл болон төгсгөлийг буруу тооцоолох нь өндөр эрсдэлийг дагуулдаг. Зах зээлийн хөдөлгөөн нь эрэлт нийлүүлэлтийн хуулийн дагуу явагддаг.
###Зах зээлд нөлөөлдөг хүчин зүйлүүд
Ханшийн огцом бууралт өсөлтийн шалтгаан нь эдийн засгийн үзүүлэлтүүд энэ нь ихэвчлэн дотоодын нийт бүтээгдэхүүн, төв банкны мөнгөний бодлого, ажилгүйдлийн түвшин, инфляц, мөнгөний бодлого, экспорт, импорт, худалдааны тэнцэл, татварын хувь хэмжээ валютын ханш зэрэг макро орчны хүчин зүйлс, улс төрийн бодлого, томоохон улсуудын геополитик талаарх бодлого нөлөөлдөг.
Компанийн санхүүгийн үзүүлэлт, удирдлага, технологи үйлдвэрлэл, салбар, бүтээгдэхүүний үйлчилгээтэй шууд холбоотой байдаг.
1963 оноос 2023 хүртэл АНУ-ын S&P 500 индексийн 60 жилийн хугацаан дахь ханшийн мэдээлэл дээр үндэслэн баавгай болон бухын зээлийн үргэлжилсэн хугацаа, үүссэн нөхцөл байдал шалтгаан
Хөрөнгийн зах зээл бүрэн сэргэж, баавгайн зах зээлийг давсны дараа бухын зах зээлд орно. Энэ нь хэдэн сар эсвэл жилийн туршид тохиолдож болно.
Зах зээлДундаж өгөөж*Дундаж хугацааБухын зах+151.6%51.0 сарБаавгайн зах-34.2%11.1 сар