
Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

How can we help?
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Бонд арилжаа
Хувьцааны арилжаа
Санхүүжилт
Түгээмэл асуултууд

Эдийн засгийн сэргэлт, хөрөнгө оруулагчдын өөдрөг үзэл, корпорацуудын сайн тайлан зэргээс үүдэлтэй АНУ-ын хөрөнгийн зах зээл 2024 оны эхний хагаст өсөлттэй байлаа. Инфляц, нийлүүлэлтийн сүлжээний тасалдал зэрэг олон асуудлууд байсан ч ажилгүйдэл, хэрэглээний зардал зэрэг макро эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг байсан нь уг өсөлтийн шалтгаан болж байв.
### Бодлогын хүү ба инфляц
Холбооны Нөөцийн Сан 2023 оны 8-р сараас эхлэн бодлогын хүүг 5.5% хэвээр хадгалсан бөгөөд үүний нөлөөгөөр инфляц аажмаар буурч, 2024 оны 7 сарын байдлаар 3%-д хүрээд байна.
### Секторуудын үзүүлэлт
2024 оны 8 сарын байдлаар хэрэглээний гол бүтээгдэхүүний салбараас бусад нь өсөлттэй байлаа. Information Technology, Communication Services, Utilities зэрэг секторууд сүүлийн 1 жилийн хугацаанд хамгийн их өсөлттэй байсан ба эдгээрийг задалж харвал дараах салбарууд тэргүүлж байна.
АНУ-аас гадна бусад олон улсын хөрөнгийн зах зээлүүд өсөлттэй байсан ч Хонг Конгын хөрөнгийн зах зээл 2024 оны эхний хагас жилд бууралттай байв.

### Сүүлийн үед
Хөрөнгө оруулагчид эдийн засгийн үзүүлэлт, бодлогын хүү болон инфляцад чухал ач холбогдол өгч байгааг бид 2024 оны эхний хагас жилээс харж болно. Тухайлбал 2024 оны 8-р сарын эхний 7 хоногт томоохон компаниудын тайлан гарахын зэрэгцээ:
Мөн үүнтэй зэрэгцэн Японы эрх баригчид бодлогын хүүгээ 0.25%-иар нэмснээр олон улсын хөрөнгийн зах зээлд маш том хөдөлгөөн орууллаа. 7 жилийн турш бодлогын хүүгээ 0% дээр барьсан улс ийнхүү хүүгээ нэмсэн нь Carry Trade хийж байсан хөрөнгө оруулагчид өөрсдийн эзэмшиж байсан хөрөнгөө зарахад хүргэсэн. Зэрэг шалтгаануудын улмаас хөрөнгийн зах зээл 8-р сарын эхний 7 хоногт 6.11% буурсан.
8-р сарыг хэцүүхэн эхлүүлсэн ч инфляцын мэдээ сайн гарснаар хөрөнгийн зах зээл ахин сэргээд байна. АНУ-ын инфляц 2.9% буюу 2021 оны 3-р сард байсан хэмжээнд хүрээд байгаа нь удахгүй бодлогын хүүг бууруулна гэсэн дохио өгөөд байгаа ба шинжээчид энэ 9-р сард бодлогын хүүг бууруулах магадлалыг 60% болгон нэмээд байна.
АНУ 1928 оноос хойших ерөнхийлөгчийн сонгуулийг 23 удаа хийсэн бөгөөд аль ч нам сонгогдсон дунджаар хөрөнгийн зах зээл дараа жил нь 11.28% өссөн байна. Бүгд найрамдах нам сонгуульд ялсан жилд дунджаар 15.3%, Ардчилсан нам ялсан үед дунджаар 7.6% өссөн байна.
1928 оноос хойших Ерөнхийлөгчийн сонгуулийн мөчлөг хөрөнгийн зах зээлд дараах байдлаар нөлөөлдөг байна.
Энэ удаагийн сонгуульд Бүгд Найрамдах Намаас хуучин ерөнхийлөгч Доналд Трамп өрсөлдөж байгаа бол түүний өрсөлдөгчөөр АНУ дэд ерөнхийлөгч Ардчилсан намаас нэр дэвшигч Камилла Харрис юм.
2024 оны 2-р хагаст хөрөнгийн зах зээлд хамгийн их нөлөө үзүүлэх үйл явдал бол яахын аргагүй Хүү бууруулалт болон Ерөнхийлөгчийн сонгууль юм. Энэ 9-р сард болох хурлаар бодлогын хүүг багасгах магадлал өндөр байна. Мөн үүнийг дагаад хөрөнгийн зах зээл өсөлттэй байх шинжтэй байна.